Гурван Бухат Claude 2-р өдөр
Гурван Бухат Групп · Claude · 2-р өдөр

Тоо томьёотой, ур чадвар skill-тэй, хэлтэс бүр төлөвлөгөөтэй

Дадлага 1

Excel → томьёотой тайлан → dashboard

Борлуулалтын файлаас SUMIFS томьёотой Excel, түүнээс удирдлагын нэг дэлгэцийн dashboard. Тоо бүрийг тулгана.

Дадлага 2

Skills · Connectors · Plugins

Бэлэн 2 skill суулгаж маркетингийн контент бичүүлнэ. Өөрийн давтагддаг ажлаар skill бүтээнэ.

Дадлага 3

Хэлтсийн AI төлөвлөгөө

Claude хэлтсээс асуулт асууж загварыг хамт бөглөнө. 3-р өдрийн n8n, Zapier ажлын суурь.

Хаана, хэзээ

2026.10.27 · 10:00–13:00

Гурван Бухат Групп. Багш: Д. Болорцэцэг. Өглөө 9:00–10:00 Zapier-ийн хичээлийн дараа.

Энэ хуудсыг хэрхэн ашиглах вэ

ЗӨВХӨН ҮЗНЭ

Хичээлийн материал

«Слайд», «Алхам алхмаар» болон «Ёс зүй ба тусламж» хэсгийг энэ хуудсан дээр үзнэ. Татах боломжгүй.

ТАТАЖ АВНА

Дасгал ажил

Дадлагын дэвтэр, Excel файл, 2 skill, төлөвлөгөөний загвар, бэлэн заавар (prompt). «Дасгал ажил» хэсгээс татаж, хуулж авна.

Хичээлийн өмнө бэлтгэх зүйлс

Өчигдөр та Project үүсгэж, хавтас холбож, судалгаа хийлгээд dashboard угсарсан. Өнөөдөр гурван алхам урагшилна: тоог томьёогоор баталгаажуулах, нэг удаа заасныг skill болгож хадгалах, хэлтэс бүр 3-р өдөр автоматжуулах нэг ажилтай болох. Бүх дадлага Free хаяг дээр хийгдэнэ.

ЮуХэзээТайлбар
Зөөврийн компьютер, цэнэглэгчУрьдчиланChrome хөтөч шинэчлэгдсэн байх
Claude бүртгэлУрьдчиланӨчигдрийн бүртгэл. Free хангалттай
Файл үүсгэх тохиргоо10:00 хүртэлSettings → Capabilities → Code execution and file creation асаалттай
Нууцлалын тохиргоо10:00 хүртэлХувийн хаяг бол Settings → Privacy → Help improve Claude унтраах
Excel эсвэл Google SheetsУрьдчиланТомьёо шалгахад хэрэгтэй
Ажлын Google бүртгэлСонголтоорDrive, Gmail connector туршихад (2-В)
Хэлтсийнхээ давтагддаг 3 ажлын жагсаалтУрьдчиланДадлага 3-т: ажил, давтамж, зарцуулдаг цаг
Гэрийн даалгаврын лабуудын үр дүнУрьдчиланАсуултаа 10:00–10:10-д асууна

Нэр томьёо: программын товчны нэрийг (Customize, Upload a skill гэх мэт) англиар үлдээсэн. Бусдыг анх дурдахдаа монголоор, хаалтанд англиар бичсэн, жишээ нь ур чадвар (skill), холболт (connector).

Хичээлийн 9 блок

ENGAGE10:00–10:10

Давтлага, гэрийн даалгаврын асуулт, тохиргоо шалгах

EXPLAIN10:10–10:25

Томьёо = нотолгоо · Free багц · Project, Skill, Connector, Plugin

I DO10:25–10:35

Багш Excel → dashboard-ыг skill-ээр нэг prompt-оор үзүүлнэ

WE DO10:35–11:15

Дадлага 1: заавар 1-1 – 1-4, багштай хамт

—11:15–11:25

Завсарлага

YOU DO11:25–11:55

Дадлага 2: skill суулгах, контент, өөрийн skill, нотолгоо

YOU DO · БАГ11:55–12:30

Дадлага 3: хэлтсийн AI төлөвлөгөө

ASSESSMENT12:30–12:38

5 асуулт, A/B/C/D карт өргөнө

REFLECTION · FEEDBACK12:38–12:45

Нэг өгүүлбэрийн эргэцүүлэл, гарах карт

YOU TEACH12:45–13:00

3 хэлтэс төлөвлөгөөгөө 4 минутаар танилцуулж, санал авна

Дадлагын дэвтэрт дадлага бүрийн шалгах жагсаалт бий. Хичээлийн төгсгөлд хэлтсийн төлөвлөгөөгөө багшид илгээнэ.